Бадамлянхуа

Ойлгодог шашинтай больё

Монголын тал нутагт "сонгуулийн салхи" хайр найргүй сийгэж байгаа байх даа. Хүн бүр дотроо амьдралынхаа хангалуун бус явдаг асуудлуудаа шийдээд өгөх аваргын эрэлд морддог байх. Гэтэл "гарааны морь"-д дотор өнгөлий гэсэн ч, найдваргүй гарууд байвал харамсалтай л даа.

Миний хувьдаа шийдүүлмээр байгаа асуудал бол "ШАШИН". Би хувьдаа шүтлэггүй буюу тогтсон хуваариар, тогтсон хүндэтгэл рүү, хэлбэржсэн үйлдэл хийдэггүйгээ хэлж байна л даа. Гэхдээ миний ойр, таны ойр "Ламд ном уншуулаад ирлээ." гэсэн яриа гардаг биз. Агуулга гэхээсээ илүү "тогтсон хэв" гэлтэй энэ "оюуны хоосрол"-ыг би хувьдаа хүлээн зөвшөөрч чаддагүй юм аа.

Христийн шашин ч тэр, Лалын шашин ч тэр үүссэн газар ус, түгээгдсэн хэл гээд янз бүр. Бидний буддын шашин ч тэр Монгол улсад маань үүсэн, Монгол хэлээр тараагдаагүй. Гэхдээ бид чинь тэр лам юу хэлээд байгааг мэдэх эрхтэй шүү дээ. Үгүй эрхтэй гэвэл, мэдээлэл авах эх үүсвэр бий. Гол нь нийгэм маань эдийн засгийн зах зээл гэдэг нэгэн диктатур хэмжээст болсон үед, оюун санааны амирлил гэсэн хэмжээсийг бариж тогтоох нь ганцхан шашин гэлтэй. Нийгэм бүхэлдээ "Бурхан багшийн сургааль"-г монгол хэл дээр гартаа бариад уншихыг хүлээмээргүй байна. Өдөр тутам хурагдаж буй номнуудыг цээжилдэг лам нь ч төрөлх хэл дээрээ цээжилье, уншуулж байгаа ард бид нь ч ухаараад шүтье, итгэе.

Шашин гэдэг чинь, амьдрахын ухаан гэлтэй. Ойлгохгүй, гадаад хэл дээрх амьдрахын ухаан гэж байх уу даа. Эрэмбэ өндөртэй хамба нар нь хөдлөхгүй бол, эрх мэдэлтэй гишүүдэд энэ талаар бодож явдаг нэгийг нь сонгоё доо, чаддагаар нь.

Жич: Та надтай санал нэг бол заавал сэтгэгдэл үлдээгээрэй. Олон сэтгэгдэл байх тусмаа нийгэм өөрчлөгдөх магадлал өснө шүү дээ.

Манайхаар зочилсон -н зочиндоо хүслийн дээдийг бэлэгдэе!