Бадамлянхуа

Би эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулна

Хүндэлж явдаг хүмүүсийн маань нэг Нандинбаатар (бидний дууддагаар бол Набар)-ийн бичсэн сэтгэгдэлийг нэт-ээс олж уншлаа. Маш сайхан гэгээлэг мэдрэмж төрлөө. Хамт суралцаж байсан нөхөд маань цаашид эх орноо авч явахын нэг тод жишээ буй за.

Миний судалгааны чиглэл бол "Монголын өсөн дэвшиж буй аж үйлдвэрлэл ба Японд төгсөгчдийн оролцоо" юм л даа. Өнөөг хүртэл Наран улсад суралцаж олсон мэдлэгээрээ, эх орныхоо сэргэн босголтонд хувь нэмрээ оруулж ирсэн болон оруулах "АЖИЛ ХЭРЭГЧ" (Бизнесмэн гэсэнгүй. Ёс суртахуунаас дан ашгийг илүүд үзэгч гэсэн утга бас агуулах мэт санагдав.) гавьяатнуудыг нийтэд танилцуулья гэж зориж байна.

Та бүхний дунд ийм нэгэн ажлын байр бий болгогч, хөдөлмөрч "ачтан" байвал зааж өгнө үү.
 

Манайхаар зочилсон -н зочиндоо хүслийн дээдийг бэлэгдэе!