Бадамлянхуа

Day17

Day16

Day15

ОУ-н хамтын ажиллагааны өдөр

Өнгөрөгч бямба гаригт (10-н сарын 6)Японд "ОУ-ын хамтын ажиллагааны өдөр"-ийг тэмдэглэж өнгөрүүллээ. Амьдралын түвшин өндөр гэгддэг энэ улсад нинжин сэтгэлтэй хүмүүс дэлхийн асуудалд санаа тавьж олноор туслах ажиллагаа өрнүүлдэг. Манай улсын ээж аавдаа "гологдсон жаалууд"-ыг хүртэл хайхраж, тусалдаг буянтангууд бий. Европийн зарим улс шиг ажлын насны хүн бүр жилд нэг удаа 50-н еврог нийтийн ажилд хандивлах үүрэггүй ч, Япончууд дунд "сэтгэлээрээ нэгэн" олон бий.

Гадаад Явдлын Яамнаас хотын төв дэхь Хибияа цэцэрлэгт хүрээлэнд "Global Festa" зохиож, Монгол Улсаас Япон улсад суугаа элчин сайдын яам оролцов. Япон улсын засгийн газраас гадна, сайн дурын байгууллагууд хэрэгжүүлдэг ажлаа нийтэд тайлагнаж, олон ч хүн сонирхохоор ирсэн байлаа. Япон улс хөгжиж буй олон улсад тусламжийн хөтөлбөр явуулдаг. Тэдгээр улсуудын элчин сайдын яамдад голдуу майхан оногдсон бололтой. Улс бүр үндэснийхээ онцлогийг харуулсан үзүүлэн, хэрэглэл тавьсан байх авч, зүрхэлж сонжих зориггүй гэгддэг япончууд сонирхолгүй урдуур нь өнгөрчихнө. Харин манай элчингийн булан дээр өөр байлаа. Залуус морин хуурыг дарж үзэж, монгол хувцасаар гоёно. Шагайгаар тоглохыг заалгасан жаалууд, эсгий олбог дээр тоглож байлаа. Морин хуурын эгшиг Си Ди-гээр уянгалж, монгол бөхийн барилдаан дэлгэцнээ гарна.

Аль ч улсаас илүүтэйгээр улсаа "сурталчилж", овоо хэдэн хүнээс "Танай улсад саатнаа!" гэдгийг хэлүүлээд авсан Туг бид хоёр сэтгэл тэнэгэр гэрийн зүг одвоо.

Зураг. Өртөөний үүдэнд хандив цуглуулж байсан жаалаар хос зоосны хариуд "шагнуулсан" улаан өд.

Day14

Манайхаар зочилсон -н зочиндоо хүслийн дээдийг бэлэгдэе!