Бадамлянхуа

Энийг би хаясан юм уу?

Манай нэг "сэнпай" сургуулиан дүүргээд эх орондоо очжээ. Тэгээд сэтгэлийг нь эмзэглүүлсэн нэг асуудлын талаар хөндсөн байна. Тэр нь хотын хогны асуудал. Ёстой зөв ярьж байна лээ. Ганцаараа ч, зоригтойгоор үгээ хэлжээ. Би ч, "Муусайн кохай нар нь дэмжээд өгнө өө" л гэв.

Хотын гудамжинд хогны сав тавих талаар гол нь дурьдаж л дээ. Би энэ талаар бодож явдаг хоёр зүйлээ доор сийрүүлье.

1. Хогийг хогийн саванд хаялаа гэдэг. Үнэндээ бол нүднээс далдлах нь л хангалттай мэт боловч үнэндээ өөр нэг зайдуу газар бас хөглөрнөө л гэсэн үг. Тиймд сүүлийн шат хүртэл нь "боловсруулах" нь чухал.

2. Хотод ямар хогийн сав байвал хамгийн үр дүнтэй вэ гэдэг тал дээр нийтээр хэлэлцэх хэрэгтэй. Угаасаа шууд нэг л сав нь хамгийн тохиромжтой гээд нэгтгэж болно. Гэхдээ "амжилт олсон жишээ" одоогоор байхгүй тул "нэг хэмжил"-д оруулах нь эрт. Эхний ээлжинд болохоор олон янзын хогийн савыг туршилтын журмаар тавиад үзэх хэрэгтэй. Тэгээд аль их хог цуглуулж, "амьд үлдсэн" саваа сая "нэг хэмжил"-д оруулах хэрэгтэй байх.

Гадаадын жишээнээс дурдья.

Японд.
Японд бол хэн хүний мэдэхийн хоол, ундны үйлчилгээний газар, дэлгүүр, орон сууцнаас бусад газар гудамжинд хогийн сав байдаггүй. Учир нь хүн "хогны ээж"-ийг нь худалдаж авсан газартаа хогоо хаяна гэсэн алтан дүрэмтэй. Жишээ нь та "24-н цагийн дэлгүүр"-ээс ундаа авсан бол тэндээ л ууж дууссан саваа хаяна. Мөн гэрээсээ банана авч гарсан бол хальсаа гэртээ л хаях хэрэгтэй, хүний нүд хуурч байгаад хальсаа хаяж бордоо болгоно гэсэн санаа моодноос гарсанд тооцогдоно.

Франц.
Парист бол дэлхийн өнцөг булан бүрээс зочид ирдэг тул арай уян хатан. Үндсэндээ бол японтой ижил л дээ. Гэхдээ Хятадаас жуулчид мянга мянгаараа ирээд "нутгийн соёл"-оор түрий бариад, далай хогоо үлдээгээд байхаар нь л уян хатан бодлогоо эхэлсэн байх. Би тэнд сурдаг оюутан биш болохоор нарийн түүх, улбааг мэдэхгүй л дээ. Миний гол ажигласан зүйл бол тэндхийн хогийн сав нь гаа газраас өвөрмөц. Дээр бичсэн шиг хариад гурилын сав хийе гэсэн гэр хорооллынхонд хэрэг болохгүй. Яагаад гэвэл сагсны шийд шиг жижиг төмрөн гагнаасан дээр уут углачихсан юм чинь. Бороо их ордог бол дээгүүр нь дугуй төмрөөр арай өндрөөс халхавч хийчихнэ. Уут тавьдгийн бас нэг шалтгаан нь "тэсрэг бөмбөг" дотор нь хийлгүүлэхгүй гэснийх байж магад шүү.

Герман.
Энэ улс нь дэлхийд "рисайкл" буюу дахин хэрэглэх гэдэг үгийг зааж өгсөн улс. Тиймд ард иргэд нь өдөр болгон гэртээ, офистоо хогоо ялгадаг учир гудамжинд ил хаяна гэсэн өдрийн үйлдлээ үгүйсгэх гэнэн зан гаргахгүй. Тиймд мэдээж хогны сав байхгүй. Нэг төрлийн хогийн савыг эс тооцвол шүү дээ. Тэр нь болохоор орон сууц төвлөрсөн гудамжинд байх жижиг амтай ногоон сав. Хэрэглэхээ больсон хуучин хувцас, уусан пивоны лаазаа хийх зориулалттай.

Захаас дурьдвал иймэрхүү байлаа. Интернэт хэрэглэж, нийтийн асуудалд хошуу дүрэх боломжтой байгаа бид угаасаа тодорхой хэмжээгээр нийгэм дэхь "Опинион лийдэр" учраас эхэндээ хэцүү байх аа. Хэн юу ч ярьсан ойлгож өгөхгүй, чи аль гаригаас ирсэн бэ гэж асуух нь холгүй биз. Тэглээ гээд ярилгүй өнгөрөхгүй л дээ. Ярина, нийтэд түгээнэ. Дараа нь л нийтээр сая хогоо ангилж, зохистой гаргах нь "ойлгомжтойшд" болно байх. :)

Тайлбар.
хогийг "боловсруулах": Хогийг эцэслэн боловсруулна гэдэг нь нэг үгээр хэлбэл нүдэнд үзэгдэхгүй болтол нь зохистойгоор ангилна гэсэн үг. Жишээ нь хоолны үлдэгдлийг бол органик бодис гэдэг утгаар нь газарт булж, гялгар уут, хуванцар хогийг нь тусгай боловсруулдаг байгууламжид төвлөрүүлж, ундааны шилийг нь дахин ашиглана. Цэвэрлээд дахин ашиглах боломжтой ундны лааз, шилийг манай "түүдэг ах" нар тушаагаад байж чадна. Харин тэр гялгар уут, хуванцарыг нь боловсруулах байгууламж гэдэг нь л хэрэгтэй байна даа.

Манайхаар зочилсон -н зочиндоо хүслийн дээдийг бэлэгдэе!