Бадамлянхуа

Oh, i do wish the yesterday come again!

Бага нас ба үзэл суртал


Бид чинь дэлхийн эгзэгтэй эргэлтийн үеийг бие махбодь сэтглэээрээ амсаж өсчээ дээ. Нэгэн тод жишээ нь үзэл суртал гэдэг юм айхтар явагдаж, мануусыгаа ч "хүмүүжүүлье" гэж их хичээдэг байсан нь харагдаж байгаа юм.

Жишээ нь энэ байна. Алдарт Бидструп. Одоогийн залуучуудын ихэнх нь мэдэх учиртай. Сайхан зурдаг авъяастай нэгэн шүү гэхээсээ илүү хэт сэтгэж хүнд нөлөөлье гэсэн санаатай гар ч гэж хэлж болно. За тэр хоёр туйлыг барьж тайлбарлахаа зогсоож, өөрөө юу гэж боддогоо бичье.

Аргал туулын анчин Жура(бичиг үсэгт нэвтрээгүй байсных уу, угийн ой тогтоолт муугийнх уу, зөв нэр эсэхд баталгаа өгч чадахгүй нь. Улсын кион үйлдвэрийн алтан фондныхноос туслалцаа хүсч байна.) шиг сайн цагийн урьнаар, өгширсөн муу хөгшидийг дардаг юм гэдэг ч муугүй контэнц л доо. Бас Нисдэг Чистмир шиг яагаад заавал бодитоор сэтгэх гэж гэсэн санаа ч дажгүй. Тэгж үлгэр ярих юм бол Өвгөн Хоттабыч ч сонирхолтой. Хивсээр нисч байсан чинь хивсэнд маань нүх гараад, хөлгийн байдал тогтворгүй болдог хэсэг энэ тэр жаахан панаалтай. Нисдэг Чистмирээсээ Өвгөн Хоттабыч нь жаахан ойлгоход хэцүү байсан л даа. Учир нь гэвэл Хоттабыч чинь хамжлагат ёсоороо аашлаад ална тална, өршөөл энэрэл гэсэн юм яриад пионер найзыг маань гайхшруулаад байдаг юм.

За энэ бүгд ч яах вэ бүгдээрээ бага зэрэг үзээд баясаад байхсанж. Гэтэл Бидструп маань зураг гэдэг талаасаа манийгаа татахаасаа биш агуулга нь ойлгодог байсан гэхэд бэрхтэй. Яах вэ, хөнгөн хөнгөн сэдвийг хараад баясаад байгаа юм аа. Бас тэр "Энэ үйл явдал, хэрхэн яаж болов" гэсэн ном байна. Хаант Орос Улсын Өвлийн ордон руу улаанууд Аврорагаар дайрдаг ном. Энэ ч бас яггүй хүнд агуулгатай эд дээ, бага сургуулийн хүүхдэд. Гэхдээ л ямар ч байсан, большевик капиталистуудаа ялгаад байгаамаа. Зурагтай ном болохоор нь л үзээд байсан чинь, японы энэ манга гэдэг соёл бас арай манайхныг бодоход агуулга амархан шигээ.

Одоо бодоод байхад тэдгээр үзсэн харсан, уншсан болгон зүгээр нэг дурсамж биш, хальт үзэл бодол хүртэл залах гээд байх санаатай. Сэтгэл хөдөлөлөөрөө хандаад логиктойгоор бодохгүй байнаа гэсэн чинь бас тийм биш ээ. Тэр сэтгэл хөдлөлийн цаана байгаа эдийг энэ "багын туулсан өдрүүд" атгаад байх шиг...

Харин одооны үеийн жаалуудын тархины угыг "юу" атгаж байдаг юм бол доо?

Манайхаар зочилсон -н зочиндоо хүслийн дээдийг бэлэгдэе!