Бадамлянхуа

"10000 нэвтрүүлэг"

За би нэг сайн эр болж
32 хүүхдийг нэг өдрийнх нь хүнд хөдөлмөрөөс аваръя...

гэж цээл хоолойгоор (Ринчин гуай шиг яруу сайхан монгол хэлээр ярихгүй ч) цэнхэр дэлгэцээр яриж байгаа залуутай өнөөдөр эчнээ танилцлаа. Интернэтийн буянаар (бараг л хүйтэн дайн дууссаны буянаар гэвэл зүйтэй байх) гадагаадад байгаа бид чинь эх орныхоо "бор" амьдралын мэдээлэл авах боломжтой болоод удаж байгаа билээ. Тэрний нэг нь энэ www.tv25.mn (та нэмэлт төлбөргүйгээр гишүүн болж үзэх боломжтой.) гэсэн сайхан сайт байна.

Би өөрөө хилийн чанадад сурч байгаа оюутан хөөн. Эх нутгаа санана гэж жигтэйхэн. (харин харьж очихоороо байгаа байдалдаа сэтгэлээр унаад гэрээс гардаггүй болчихдог талтай.) Тэгээд эндхийнхээ амьдралд уусаад нутгаа жаахан умартах талтай. Яг тэгсэн мөчид л энэ нэвтрүүлэгтэй учирлаа. "10000 нэвтрүүлэг" гэсэн энэ нэвтрүүлэгт нэг залуу хажуудаа хоёр жаал суулгачихсан ярьж байх юм. Тэр хоёр жаал маань худалдааны төвд аар саар ажилд зарагдаж 100 төгрөгнийн төлөө өөрөөсөө хүнд гурилын шуудай үүрч гэрийнхээ орлогод хувь болдог гэнэ. Манай хөтлөгч хэлж байна, "За ах нь дүү нартаа манай нэвтрүүлгийн ивээн тэтгэгч нараасаа авсан 10000 төгрөгийг өгье. Өнөөдөртөө сайхан харьж амар." гэж.

Тэгсэн нөгөө хоёр маань нар нь гарч байгаа гэж жигтэйхэн. Угаасаа ийм хоёр жаал ингэж баярлах нь аргагүй. Тэгсэн наана нэг "тоочин" гэсэн найз нар нь хайрласан бололтой алдартай жаал уруу царайлаад хараад байна аа. Хөтлөгч ах яаж зүгээр байхав энэ хүүг ч бас мялайлаа. Үнэхээр тоочин мундаг жаал юм. Хоёрдугаар ангийн сурагч гэхэд 10-н саяын дотор яггүй нэмж хасч байна.

Ингээд нэвтрүүлэгч дууслаа. Харин аваргуудын үлдээсэн сэтгэгдлийг харсан чинь зөндөө гайхав. Бүгд магтаж байна аа, манай хүнийг. Сайхан нэвтрүүлэг болсон байна, Тоо сайн боддог сайн хүүхдийг хүнээ олж мялайжээ гэх мэтчилэн. Бүүр сан байгуулаад бүгдээрээ ганц нэгээсээ илүүчлээд хандивлая ч гэж байна. Гайхах зүйлгүй, ингэж нэтээр үзэж байгаа ихэнх хүмүүс нь хилийн чанадаас тул нутгийн хүүг дэмжие гэсэн сэтгэлээ зүгээр илэрхийлэхээс илүүг чадна.

Би ч бас тэдэнтэй адил нэвтрүүлгийг хийж байгаа залуусыг жаахан магтах санаатай сууж байгаа маань энэ. Учир нь манай нийслэлд энэ жаалуудын адил гэртээ тус болох гэсэн хүүхдүүд олноороо бий. Харин яг тусалж байгаа нь цөөхөн. Байдгийгаа тэр болгон сурталчилаад байдаггүй болохоор бид ч шинэлэгээр хүлээж авах юм.

За тэгж хүний тухай ярихаар өөрөө нэг өдөр нэг ч гэсэн хүнийг ажлын байртай болгох юмсан.

3 Comments:

At January 27, 2007 4:00 PM, Blogger hasha said...

mani chini bas eniig uzsiim baina.yahav dajgui l nevtruuleg bainalee.
zarim hesegt uneheer busdyin sain saihnyig bodoj mongo ogch baina uu esvel zugeer l hedhen togrog hayad humuust ner oloh gej yavna uu gedgiig ni yalgahgui zudreh yum bilee gsn:P
altruism is selfishness in disguise...geel eldev yum bodool eheljiigaamdaa:D
esvel bi yum bolgond skeptic handaad baigaa yum bolov u.

haaya uzehed dajgui nevtruuleg baina lee shuu:D

 
At January 27, 2007 4:03 PM, Blogger Пирамид said...

Harin tiim ee, odoo tsagt xuniig ugaasaa zovxon neg uildleer ni dugnej bolox oo baisan tsag. Olon jileer yu xiij bgaag ni l xaraxgui bol.

 
At January 27, 2007 4:03 PM, Blogger hasha said...

http://www.economist.com/finance/displaystory.cfm?story_id=8520574

 

Post a Comment

<< Home

Манайхаар зочилсон -н зочиндоо хүслийн дээдийг бэлэгдэе!