Бадамлянхуа

"10000 нэвтрүүлэг"

За би нэг сайн эр болж
32 хүүхдийг нэг өдрийнх нь хүнд хөдөлмөрөөс аваръя...

гэж цээл хоолойгоор (Ринчин гуай шиг яруу сайхан монгол хэлээр ярихгүй ч) цэнхэр дэлгэцээр яриж байгаа залуутай өнөөдөр эчнээ танилцлаа. Интернэтийн буянаар (бараг л хүйтэн дайн дууссаны буянаар гэвэл зүйтэй байх) гадагаадад байгаа бид чинь эх орныхоо "бор" амьдралын мэдээлэл авах боломжтой болоод удаж байгаа билээ. Тэрний нэг нь энэ www.tv25.mn (та нэмэлт төлбөргүйгээр гишүүн болж үзэх боломжтой.) гэсэн сайхан сайт байна.

Би өөрөө хилийн чанадад сурч байгаа оюутан хөөн. Эх нутгаа санана гэж жигтэйхэн. (харин харьж очихоороо байгаа байдалдаа сэтгэлээр унаад гэрээс гардаггүй болчихдог талтай.) Тэгээд эндхийнхээ амьдралд уусаад нутгаа жаахан умартах талтай. Яг тэгсэн мөчид л энэ нэвтрүүлэгтэй учирлаа. "10000 нэвтрүүлэг" гэсэн энэ нэвтрүүлэгт нэг залуу хажуудаа хоёр жаал суулгачихсан ярьж байх юм. Тэр хоёр жаал маань худалдааны төвд аар саар ажилд зарагдаж 100 төгрөгнийн төлөө өөрөөсөө хүнд гурилын шуудай үүрч гэрийнхээ орлогод хувь болдог гэнэ. Манай хөтлөгч хэлж байна, "За ах нь дүү нартаа манай нэвтрүүлгийн ивээн тэтгэгч нараасаа авсан 10000 төгрөгийг өгье. Өнөөдөртөө сайхан харьж амар." гэж.

Тэгсэн нөгөө хоёр маань нар нь гарч байгаа гэж жигтэйхэн. Угаасаа ийм хоёр жаал ингэж баярлах нь аргагүй. Тэгсэн наана нэг "тоочин" гэсэн найз нар нь хайрласан бололтой алдартай жаал уруу царайлаад хараад байна аа. Хөтлөгч ах яаж зүгээр байхав энэ хүүг ч бас мялайлаа. Үнэхээр тоочин мундаг жаал юм. Хоёрдугаар ангийн сурагч гэхэд 10-н саяын дотор яггүй нэмж хасч байна.

Ингээд нэвтрүүлэгч дууслаа. Харин аваргуудын үлдээсэн сэтгэгдлийг харсан чинь зөндөө гайхав. Бүгд магтаж байна аа, манай хүнийг. Сайхан нэвтрүүлэг болсон байна, Тоо сайн боддог сайн хүүхдийг хүнээ олж мялайжээ гэх мэтчилэн. Бүүр сан байгуулаад бүгдээрээ ганц нэгээсээ илүүчлээд хандивлая ч гэж байна. Гайхах зүйлгүй, ингэж нэтээр үзэж байгаа ихэнх хүмүүс нь хилийн чанадаас тул нутгийн хүүг дэмжие гэсэн сэтгэлээ зүгээр илэрхийлэхээс илүүг чадна.

Би ч бас тэдэнтэй адил нэвтрүүлгийг хийж байгаа залуусыг жаахан магтах санаатай сууж байгаа маань энэ. Учир нь манай нийслэлд энэ жаалуудын адил гэртээ тус болох гэсэн хүүхдүүд олноороо бий. Харин яг тусалж байгаа нь цөөхөн. Байдгийгаа тэр болгон сурталчилаад байдаггүй болохоор бид ч шинэлэгээр хүлээж авах юм.

За тэгж хүний тухай ярихаар өөрөө нэг өдөр нэг ч гэсэн хүнийг ажлын байртай болгох юмсан.

Дэлхийн дулаарал ба Америк

Өчигдөр эки (цахилгаан тэрэгний буудал) дээр таван минут цаг нөгцөөхөөр ном, сэтгүүл өрсөн буланг зорилоо. Тэгсэн бизнесмэн хүний гарын авлага гэсэн номнууд гүйлгээ сайтай байгаа бололтой үүдээр нэг дүүрэн өрөөтөй. Одоо цагт аль ч улсад ийм л номоор хэвлэлийн компаниуд талхаа залгуулж байгаа гэхэд болно байх. Мөнгө л бүхнийг шийднэ, "эдийн засгийн дайн"ы эрин үе гэж байгаа болохоор арга ч үгүй байх.

Ах яах вэ дээ, нэг тойруулж харлаа. Тэгсэн нэг их таньдаг хүн. Нөгөө Бушд хулхидуулаад суудлаа алдсан Аал Гор(Al Gore) ахын ном байна. "Таагүй үнэн"(An inconvenient Truth) гэдэг нэртэй киноных нь ном бололтой. Америкт од болсон ямарваа нэгэн номыг японд орчуулаад хусахад хоосон лав хоцрохгүй нь ойлгомжтой гэдэг хуулиар гарсан байх.

Агуулга нь бол бид бүхний сайн мэдэх ч гэж хэлж болох дэлхийн цаг уурын дулаарлын байдал хэрхэн байгаа, энэ нь даамжраад цаашдаа хэр их хор уршиг авчирж болох талаар сайхан зургаар үзүүлжээ. Хүн төрөлхтөний ирээдүйд санаа тавьдаг сайн америк хүн гэж бодлоо. Үнэндээ л мань хүн өөрөө эх орноо төлөөлж Киотогийн Протоколд гарын үсэг зурсан хүн нь. Гэхдээ мэдээжийн хэрэг яалаа гэж Буш ах тэр протоколыг нь дэмжиж нэгдэн орох вэ. Бушийг хүмүүс манайхаар бол "шоучин гар" гэдэг ч, эдийн засаг гээд сонгуультай амин холбоотой хэмжүүрээ бол энэ протоколын эсрэг байгааг ойлгоод байгаа юм.

Дэлхийн цаг уур өөрчлөгдөж байгааг дэлхий даяаараа мэдэж байгаа ч, яг ингэж дүрсээр зүүдэнд нь ортол үзүүлэхээр хүмүүс бас арай өөрөөр хандана байх аа, дэлхий ээждээ. Уг нь тэр амлалтаа аваад ажилбал Америк ч тийм муу улс биш л юм байгаан.

Муравейник

Когда мы были детми он уже всё пел. Но тогда мы не могли слишат ёго. Ох добрый времена, кажется я от сердца хочу то я не навидел тогда.

Автор текста ( слова ) - Цой В., композитор ( музыка ) - Цой В.

  
Начинается новый день,
И машины туда-сюда...
Раз уж солнцу вставать не лень,
И для нас, значит, ерунда.
Муравейник живёт,
Кто-то лапку сломал -
Не в счёт,
А до свадьбы заживёт,
А помрёт - так помрёт...

Я не люблю когда мне врут,
Но от правды я тоже устал,
Я пытался найти приют,
Говорят, что плохо искал.
И я не знаю каков процент
Сумасшедших на данный час,
Но, если верить глазам и ушам -
Больше в несколько раз...

И мы могли бы вести войну
Против тех, кто против нас,
Так как те, кто против тех,
Кто против нас,
Не справляются с ними без нас.
Наше будущее - туман,
В нашем прошлом -
То ад, то рай,
Наши деньги не лезут в карман,
Вот и утро - вставай!

Я не люблю когда мне врут,
Но от правды я тоже устал,
Я пытался найти приют,
Говорят, что плохо искал.
И я не знаю каков процент
Сумасшедших на данный час,
Но, если верить глазам и ушам -
Больше в несколько раз...

Манайхаар зочилсон -н зочиндоо хүслийн дээдийг бэлэгдэе!