Бадамлянхуа

Недерландын тасалгаанд

Энэхүү зураг нь удаан хугацаанд Петр Дэ Гогийн (1629-1684)
бүтээл хэмээгдэж байсан ч, Эрмитажийн урлагын зүтгэлтэн
үнэндээ Пиэтр Янсэнс Элингагийн бүтээл болохыг нь олж тогтоосон гэдэг.

Тасалгааны шалыг цэвэрлэн буй бүсгүй доошоо харан зогсоно. Яагаад ч юм, цааш харж буй түүнийг ийнхүү дүрсэлсэн мэт боловч, Элингагийн бүтээлд цааш харан сууж буй хүнийг зураг цөөнгүй ажээ.

. . . Энэ зурагнаас цэвэр цэмцгэр орчныг эрхэмлэж ирсэн Недерландын уламжлалыг харж болно. Мөн саруул өрөөний цэлгэр цонхоор эгц дээрээс тусах нарны туяа нэвтлэн орж ирж өрөөг тэр чигээр нь гэрэлтүүлэнгээ улаан сандал, хөшгийг улам онцлон байгаа нь уянгын аясыг агуулна. Гадна шарласан навч, хуурай агаартай Недерландын салхи хэзээ өөрийг нь авч унах бол гэдгийг хүлээх нь бас зөөлөн гунигтай. . .

Манайхаар зочилсон -н зочиндоо хүслийн дээдийг бэлэгдэе!