Бадамлянхуа

Эр арслан яагаад хүзүүндээ үстэй байдаг вэ?

Эр арслан яагаад хүзүүндээ үстэй байдаг вэ гэсэн асуултанд байгалийн нууцыг бидэнд дэлгэж өгсөн Дарвин ингэж тайлбарлажээ. Эр арслан хоорондын тулаанд аминд хүрэх шарх авахаас хамгаалахын тулд үстэй болсон гэж.

Гэхдээ сүүлийн үеийн судалгаа болон ажиглалтаар энэ нь маш дэлгэрэнгүй болжээ. Дарвингийн үг бас ортой боловч яг тийм биш ажээ.

Танзаны Сэрэнгэтид Пэйтон Вэстоор ахлуулсан ажлын хэсгийнхэн чихмэл ашиглан судалгаа хийжээ. Тэд ер нь арслангийн хүзүү дагуух үс яг яах гэж байдагийг тайлахыг хүссэн бөгөөд үүндээ хүрч чаджээ.

Шууд дүгнэлтээс хэлбэл, арслангийн энэ үс нь тухайн эрэгчингийн хүч чадлыг илэрхийлэх аж. Гэхдээ дан ганц бас үс биш түүний өнгө бас чухал гэнэ. Үс нь хэдий чинээ хар байна төдий чинээ хүчтэй, бас эмэгчинг өөртөө татах чадалтай гэсэн үг. Шар үстэй байж хэрхэн хар үстэй болох вэ гэвэл 2 наснаас нь хойш ургаж эхлэх үс нь эхэндээ шар өнгөтөй байна. Насанд хүрсэн эрэгчин арслан өөрийн гэсэн сүрэгтэй болохын тулд тулалдах хэрэгтэй болно. Тэгээд тулалдаанд ялалт байгуулах тусам түүний үс нь аажим аажмаар харладаг байна. Энэ процесс нь хэрхэн явагддаг вэ гэвэл тулалдаанд ялалт байгуулвал өөртөө итгэлтэй болж түүний тархинаас нь тусгай хромсом ялгарч энэ нь үсний өнгийг нь өөрчилдөг байна.

Нөгөө талаас бусад арслангуудад өөрийн хүч чадлыг илтгэнэ гэсэн үг. Хар үстэй арсланг ихэнх залуу арслангууд хараад тулалдаад дэмий гэдгийг шууд мэдэх жишээтэй.

Гэхдээ бүх эрэгчингүүдэд энэ нь үнэн байх албагүй гэнэ. Учир нь Кенийн Цүбо арслангийн хүзүүний үс нь тун богинохон аж. Яагаад ийм болсон вэ гэдгийг тэд ингэж тайлбарлажээ. Цүбо нь далайн эргийн ойролцоо оршдог дархан цаазтай цэцэрлэг ба маш бүгчим халуун аж. Тиймд үс нь богино гэсэн жирийн арслангаас ялгаатай зүйл цөөнгүй ажиглагдсан аж. Жишээ нь, тэд газар хэвтэхээсээ өмнө заавал газрын хөрсний өнгөн хэсгийг урд хөлөөрөө хэд самардаад хэвтэнэ. Халсан газрын хөрсийг бага боловч ухахад харьцангуй сэрүүн байдаг аж. Бас ан ав хийхдээ ихэнх сүрэгт эмэгчингүүд голлох үүрэг гүйцэтгэж эрэгчин нь сүүлд олзон дээр буудаг бол энд эрэгчин нь сүргээ тэргүүлэн авладаг аж. Яагаад вэ гэвэл ихэнх сүрэгт эрэгчингүүдийн биеийн дулаан нь харьцангуй өндөр байх бөгөөд шийдэмтгий тулааны үед зориулж энергиэ хадгалдаг байна. Харин энд бол эрэгчин эмэгчин 2-ын биеийн дулаан бараг ялгаагүй.

Мөн хамгийн гайхалтай нь Кенийн арслангууд харьцангуй энэрэнгүй аж. Сүргийн эрэгчин нь өөр эрэгчинд ялагдаж, сүргээ алдвал сүрэг дэхь ялагдсан эрэгчингийн үрийг алдаг ч энд алалгүй сүрэгтээ үлдээж хамгаалдаг байна.

Хамгийн сүүлд нь Дарвины таамаглалд няцаалт өгсөн хамгийн том нотлох баримтыг бичье. Энэ бол эрэгчингүүд тулалдахдаа хүзүү рүү нь дайрдаггүй гэдгийг баталсанд бий аж. Ихэнхдээ арслангууд араас нь дайрдаг байна, урдаас нь биш.

Мэдээ гэж сэтгэгдэл?

Өнөөдөр уншсан нэг мэдээнийхээ талаар жаал бичье гэж бодлоо.

ttp://www.olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=31013&catid=3

Үнэн хэрэгтээ бол энэ талаар хамгийн их сонирхдог л доо. Тэгсэн сэдэвтэйгээ дүйцэхүйц мэдээ болж огт чадсангүй. Уйгагуй уншаад л байлаа. Гэтэл мэдээлэл болох тоо баримт нэгийг ч шинээр мэдэж чадсангүй. Тоо баримтгүй байж сонссоноо, эсвэл бодсоноо сэтгэгдэл маягаар бичсэнийг нь сонин нь хэвлээд ичих ч үгүй уншигчиддаа тарааж байх юм. Захиалж уншдаг хүмүүс ч сэтгүүлчийн мэргэжлээр сурч байгаа оюутнуудын дүнгийн хүснэгтийг харж сонин захиалах биш, арга ч үгүй юм даа. Өөрөөр хэлбэл нийт зах зээл нь өөрөө чанаргүй болохоор аль нь ч ялгаагүй муу юм болов уу. Үгүй ээ, аваргууд захиалгын шинэ улирал эхлэхээр бүхий л мэдээллийн хэрэгслээр алдартай хүн чангааж авчраад рекламандаа оруулаад уралдаад байдаг биз дээ. Тэгвэл ч бас энэ зах зээл нь өрсөлдөөнтөй юм байна аа. Гэдэг чинь чанар, агуулга нь сайжирна гэсэн үг байлтай.

Гэхдээ яг эдийн засгийн хичээл дээр үздэг шиг хэрэглэгчид үнэн зөв мэдээллээр сониноо сонгож чадаж байна уу. Гол шалгуур буюу сонин захиалах хэмжээс нь реклам нь гайгүй байсан уу эсэх. Тэгвэл реклам, бодит байдал хоёр үндсэндээ өөр байдаг гэдгийг мэддэггүй болж таарах нь.

Өөр зүйл рүү хадуураад, төрсөн зангаараа муулаад эхэллээ. Гол асуудалдаа орьё. Бичигчийн бичлэгээрээ нийтэд хэлэх гэсэн санааг эргэн нэг харъя. Тэгвэл улс маань гадны тусламжаар амьдраад байгааг ямар ч тэнэг хүн ойлгоно. Гэхдээ түүний доторх баримт буюу бичигчийг "тойм баргаар" бичээгүй гэдгийг батлах тоо баримт хэрэгтэй. Нэг ёсондоо улсын төсөв нь тэд байгаад, нийт ийм ийм зээл орж ирсэн нь нийлээд төчнөөн боллоо гэсэн тоо баримтыг л би хүсээд байгаа юм.

Эсрэгээрээ ингэж бичиж чадахгүй юм бол сэтгүүлчээр мэдээг бэлдүүлээд цаасан дээр буулгаж, өрх бүрийн үүдийг тогших ямар шаардлага байна. Сэтгүүлч маань ч бас өөрөө өөрийн салбарын бичлэгээ хийж чадахгүй бол энэ мэргэжлээр сурч, яах гэж цаас эрээчиж байгаагаа эргээд нэг бодох хэрэгтэй байх аа.

Олон улсын хэмжээнд бол сэтгүүл зүйг бие даасан бизнесийн салбар гэдэг ч, дор хаяж өрөөтөй байгаа тоо нь үндэслэлтэй байдаг байх аа.

Нийтийн тээвэр

Улаанбаатар хотод маань шинэ салхи үлээхээр бэлтгэлдээ орж бололтой. Гэхдээ энэ салхийг үлээхээс нь өмнө жаал хошуу нэмэрлэе. Та http://www.sonin.mn/?p=4075 дээрх мэдээллийг уншсан бол бас над шиг л бодох нь лавдаггүй.

Юун түрүүнд ямар нэгэн асуудал байна. Энэ нь "нийслэл дэх нийтийн тээврийн үйлчилгээ"-г сайжруулахад оршино. Яагаад асуудал гарав аа гэвэл, миний бодлоор дөрөв байна.

1. Нийтийн тээврийн хэрэгсэлийн осол их байна. Зорчигчид энэ ослын золиос болж байна.

2. Соёлтой үйлчилгээ гэж юу болохыг хүн бүр мартах шахаад байна. Үйлчилж байгаа хүн нь ч, үйлчлүүлж байгаа зорчигч нь ч тэр.

3. Дотоодоосоо хэтрээд шалихгүй борчуул маань, дэлхийн төвшиний үйлчилгээнээс дэндүү хоцорсон байна.

4. Хэлүүлээд байвал хэлээд байя гэвэл, улмаар нийтийн тээврийн хэрэгсэл нь хотын агаарын бохирдлын хэргийн эзэн багийн гарааны тамирчдад багтаад байгаа явдал.

Эдгээр асуудлыг хэрхэн шийдэж чадах вэ гэдэг нь эхлүүлэх гээд байгаа шинэ төслийн хувь заяаг шийднэ. Үнэхээр эдгээр нь асуудал болоод эдгээрийг шийдэж чадахгүй юм бол шинэ төсөл эхлүүлэх нь утгагүй гэдгийг үргэлж санаасай л гэж хүсч байна.

Бидний хийж заншсанаар зүгээр хаа нэг газраас зээлээр автобус авчраад оруулж ирээд, тв-ийнхэнийг дуудаад бичлэг хийгээд тэгээд л өндөрлөчихвөл дэндүү харамсалтай. Хэн хохирох вэ гэвэл Улаанбаатарчууд, хөдөөнөөс нийслэлээ үзэхээр ирсэн иргэд, хамгийн өрөвдөлтөй нь бид нарийн эрүүл мэнд. Бохир агаар амьсгалаад хордохоос гадна болхи автобусанд уцаарлаж үхүүлэх тархины эд эсээ бодьё. Ялгаагүй улсын нэрийг барьж зээл авах хойно экологид сөрөг нөлөөгүй шинэ технологийн автобус нэвтрүүлэх хэрэгтэй. Автобусны буудал, автобус 2-оо зах зээлийн эрин үед нийцэхүйцээр зар сурталчилгааны хэрэгсэл гэж авч үзэх хэрэгтэй. Бохир заваан байдлаа арилгахад ядаж үүнээс орлого олоод тийм мөнгөний эргэлтийг бий болгох хэрэгтэй.

Мөн хамгийн оновчтой нь энэ төслийг эргээд буух эзэнтэй болгож, түүнийг нийтэд зарлах хэрэгтэй. Албан тушаалаа ашиглаж, хувьдаа завшаж, бидний эрүүл мэндийг хөсөр гишгэвэл хариуцлага тооцоё. Харин эсрэгээрээ хүн шиг өөрчлөлт авчирж, хэн болохоо харуулж чадвал алдаршуулж магтая.

Монголд цагийн хуваариар автобусанд сууж, кондуктарт биш жолоочид мөнгөө төлж сурсан залуус олон бий. Тэдний нэг нь улсдаа дэлхийн ололтоос нэвтрүүлж энгийн олон ардаа гийгүүлнэ гэдэгт итгэж байна. Бас зөөлөндөө сандалдаа шингэсэн дарга нь түр боловч залуустаа боломж олгоосой гэж хүсье.

бидний хот Улаанбаатар

Оюутан цаг дуусах дөхөж амьдралын эргэлтийн цэг рүү би ойртоно. Хаана ажиллаж амьдрах вэ, ямар ажил хийх вэ, ямар зүйлд санаа зовж, юуны төлөө амьдралаа зориулах вэ гээд л олон асуудал хөврөнө. Эргэн нэг амьдралаа харах торгон агшин.

Мөн түүнтэйгүүр, олон "нүүдэлчин" монголчууд маань хариад очлоо гэхэд хамыгаа ямар орчин хүлээж байгаа бол гэж боддог. Бас одоогийн өөрийнхөө амьдралыг бодно. Энэ нь танийг хэр их харих сэтгэлийн бэлтгэлтэй байгааг асуухаас гадна хэтэвчийг тань тэмтэрээд авчихна.

Маруухан миний баримтгүй тооцоогоор одоо харилаа гэхэд өөрийнхөө одоогийн амьдралыг үргэлжлүүлэхэд ойролцоогоор 300 мянган төгрөг хэрэг боллоо. Харин хариад авах цалин маань зах зээлийн дунджаар 150 мянган төгрөг. Магадгүй би даварч өөрийгөө өндөрт үнэлэж байгаа ч байж магадгүй. Би юу ч гэсэн монголын маань цалингийн доод хэмжээг миний хүсч буй цалин хэд дахин нугалчихаж байна.

Монголд амьдрахад шаардлагатай цалингийн хамгийн доод хэмжээ
(ганц бие залуугийн сарын хэрэглээ)
төгрөгөөр
гадаад хэрэглээ
унаа 200x2x2x30өдөр автобус 24000

өдрийн хоол 1000x30өдөр 30000
хувцас 20000өмд+10000цамц 30000
баар 4долоо хоногт 1удаа70000 28000
хөдөөгөөр аялах ? 5000
гар утас ? 20000
дотоод хэрэглээ

шинэ ном 1x5000 5000
байр хөлслөнө гэж тооцов 100000
цахилгаан ? 20000
ус ? 10000
өглөө оройн хоол (500+500)x30 30000
интернэт 600x2цагx30 36000
бэлэг өгөх найз, хамаатан 5000
гэр ахуйн хэрэглээ оо, сойз, саван 2000
даатгал

нийгмийн даатгал ? 5000
эрүүл мэндийн даатгал ? 1000
хуримтлал 5000
нийт 356000
бүсээ чангалвал 283000


Өнөөдөр ингэж бодоод сууж байтал ийм бичлгэ олсон юм. Өдөрт нэтээр сэхдэг олон олон айлын үүдийн нэг нь байсан ч, зүрхийг зүсээд авсанаараа ондоо байлаа. Бас хотын маань хоомпэйж газрын зураг зэргээр контэнцээ баяжуулж татвар, зээл хоёрыг дэмий зараагүйгээ илэрхийлсэн байсан нь маш их таалагдлаа. Мөн дараа дараачийн алхам болгож нийтийн тээврийн үйлчилгээний шинэ төсөл зэрэг мануусынхаа үхэх сэхэхийг шийддэг асуудал боловсруулалтаа нээлттэй болговол бүүр гялайх нь тэр. http://www.ulaanbaatar.mn/index.php?option=com_content&task=view&id=4878&Itemid=510

Холбогдсон үгс

...

Холоос гvйдэлтэй борлог минь
Сулдаа ганхам жороо доо,
Голоос хайртай амраг минь
Шєнєдєє гэрэлтэм царайлаг даа.

Сэрvvн булгийн усанд
Цэлмэг тэнгэр гэрэлтэх шиг
Ариун зvрхний гvнд
Цэвэрхэн дvр чинь тодорно.

Атар хээрийг чимэглэсэн
Алаг цэцгэнд би дуртай
Ариун хайрыг минь булаасан
Амраг чамдаа би хайртай.

Жороо борлогоо тэшvvлсээр
Жороо тавьсгээд очно доо,
Жаалхан чи минь инээсээр
Баахан гэрэвшисгээд золгоно доо

Хүн гэдэг чинь хүнээрээ дутаж явдаг юм
Хорвоо гэдэг чинь хайраар дутаж явдагтай адил


Бадамлянхуа гоолиг цэцэг
Бахдам сайхан ургадаг гэнэм
Аглаг хээр нутагт минь ургадаггүй ч
Ардын дуунд магтан дуулнам

Амрагийг хайрлах хайрын сэтгэл
Аяндаа тэгж сэтгэлд үүснэ.
Халуун янагт дурлаагүй ч гэсэн
Залуу хүний сэтгэл гэгэлзэнэ.

Аавын охидыг би хардаг ч
Аашаан дэлгэж хөөрөхийн цагт
Аалиараа гайхуулах чиний дүр
Бодлын үзүүрт намайг чиглүүлнэ


...

Бадамлянхуаг чамтай зүйрлэе
Бадарчин шүлэгчид чадах нь л энэ
Бариад бэлэглэх чадалгүй түүнд
Барагцаалж хэлэхээс өөр нь үгүй

Өнчин шүлэгчийн үгийг бүү сонс
Үгнээс өөр зэвсэггүй түүнд
Үйлдлийн үнэнийг ухаарах цагт
Өөрийгөө бас шүлэглэж гарна


Хариу нэхээгүй сэтгэлийн өргөл
Хаанаас ч оломгүй хайрын аргамжаа
Зөвхөн чамаас асууя
Зөрж өнгөрсөн хэн нэгнээс биш


Жич: Ах эгч нарынхаа цахим хуудсыг уншаад урам авсан буй заа.
http://mirror.biirbeh.com/index.php

Манайхаар зочилсон -н зочиндоо хүслийн дээдийг бэлэгдэе!