Бадамлянхуа

Бага улсын том тамирчид

Тринидад Тобагогийн улсын хөл бөмбөгчдийн хувьд Германы ДАШТ "дууслаа".

Тэд нэг ч ялалт авч чадалгүй, 2 ялагдаж нэг тэнцссэн үзүүлэлтээр тэмцээний дараагийн шатанд шалгарч чадсангүй. Гэхдээ дасгалжуулагч Бэнхаккаа үүнд гонсойлгүй өөдрөг байгаа гэнэ. "- Манай багийг 0-6, эсвэл 0-8-аар хожигдоно гэж байсан. Манай баг амжилттай тоглосон гэж бодож байна. " гэлээ.

Эхнийхээ тоглолтондоо Шведтэй тэнцэж хүн ам нь ердөө 1 сая 500 мянга гэж бодогдмооргүй гайхам тоглолтоороо хөгжөөн дэмжигчдийн сэтгэлийг хөдөлгөж чадсан баг байлаа. Тэдний шантралгүй тоглолтоос сурах, үлгэр авах зүйл олон. Жижиг улс жижигддэггүй үлгэр гэлтэй.

"Дэлхийн аварга яах аргагүй ондоо юм аа. Энэ тоглолт миний эх орныхоо төлөө талбайд гарсан сүүлийн тоглолт болно байх аа. Тийм болохоор хамгийн их сэтгэл хөдөллөө. " гэж багийн тулгуур болсон Ёок ярьлаа.

Мэдээний эхийг http://www.asahi.com/sports/fb/KYD200606210010.html ээс авав.

Манайхаар зочилсон -н зочиндоо хүслийн дээдийг бэлэгдэе!