Бадамлянхуа

Википедиагийн танилцуулга

Интэрнэтийн хөгжил нь нийгэмд янз бүрийн өөрчлөлт авчирч байгаа билээ. Өнөөг хүртэл заавал ном сонин уншиж, эсвэл учир мэдэх хүнээс асууж байж олж авч байсан мэдлэгээ интэрнэтэд холбосон компьютэрээр бас олж авч чадах болсон юм. Зарцуулах хугацаа нь ч бас хэдэн мянга дахин богиноссон билээ. Энэ шинэ ойлголт нь интэрнэтийн авчирсан нээлтүүдийн нэг юм. Энэхүү интэрнэт бол "мэдээллийн сан" гэсэн ойлголтын бий болгосон ач тусыг хүртээд бүр 7-н жил болж байна.

Ингээд нэг харсан чинь надад бас олонтойгоо хуваалцмаар шинэ мэдлэг, мэдээллүүд байгааг бага багаар олж харсан юм. Энэ дотор миний үзэл бодол, сэтгэгдэлээс гадна загаднаад ёрөөсөө зүгээр байлгахгүй байгаа нь "ёрөнхий ойлголт" гэж хэлж болох мэдлэг. Тэгээд яг энэ загаднасан газрыг маань зөөлхөн илж өгсөн нь "Википедиа" юм.

Энд өөрийн мэдэх болон дуртай сэдвийнхээ талаар судалсан мэдээллээ нийтэд дэлгэж тавих боломжтой юм. Тэрнээс гадна бусад хэл дээр байгаа бэлэн материалыг зүгээр орчуулаад тавьсан ч болно. Ингэснээр гадаад хэл хараахан сураагүй байгаа ч мэдээллийг хүсэмжилж байгаа элэг нэгт анддаа тус боллоо гэсэн үг.

Сүүлд нь хэлэхэд жаахан чөлөөт цаг гарсан үедээ, эсвэл уйдаад юу хийхээ бодож байгаа таньд ийшээ ороод үзэхийг зөвлөж байна. Хүнд тустай юм хийсэндээ та ч бас сэтгэлийн ханамж ав. Алийн болгон "мөнхийн хэрэглэгч" байх вэ дээ, хааяа ч гэсэн "нийлүүлэгч" болоход юу саад болох вэ. Харин нэг анхаарах зүйл нь таны оруулах мэдээлэл нь үнэн зөв болоод хувь хүний сэтгэлийн хөдлөл, үзэл бодол, сэтгэгдэлийг агуулаагүй байх явдал шүү.

Мэдээллийн үнэн зөв байдал

Зөв мэдээллийг авахад их хэцүү болжээ. Зөвхөн нэг сайтнаас мэдээ уншаад тэрийгээ үнэн мэдээлэл болгож ашиглах зоригтой хүн ховордсон ч гэж хэлж болно.

Жишээ нь, http://tv5.mn/tv5/index.php?page=news&nid=391 гэсэн линкэн дээр буй мэдээн дээрх хүмүүсийн нэр болон зарим баримт нь үнэн баттай бус байна. Агуулга нь угаасаа сэтгүүлч өөрөө мэдээллэж буй учир миний шийдэх асуудал биш. Харин нэр ус гуншин, байгууллагын нэр гэх мэтийг хянуур зөв бичээстэй байгаа эсэхэд эргэлзсэнийх. Жишээ нь мэдээн дээр гарч байгаа хүмүүсийн нэрийг засвал,
Намба Хазуко - Намба Казуко,
Катагово - Кадокава,
Нобелийн шагналт зохиолч Инава Ясуши - Нобелийн шагналд нэр дэвшиж байсан зохиолч Иноүэ Ясуши

эдгээр байна. Үг өгүүлбэрийн алдаа гэвэл "үйл ойлголцол" биш "үл ойлголцол" гэх мэт.

Энэ бичлэгээрээ дээрх мэдээллийг бичсэн сэтгүүлчийг буруутгах гээгүй юм. Энэ мэт алдаа гаргахгүйн тулд нийт "тархийг удирдагч" алтан үзэгтэй сэтгүүлчидээ хүндтэй албандаа дүйцсэн ажил хийгээсэй л гэж хүсэх гэсэн юм.

Монголд л ийм асуудал гараад байна уу гэвэл бас бус улсад ч бас энэ мэт мэдээнйи үг үсэгний алдаанаас үүдэлтэй эндүүрэл цөөнгүй ажиглагддаг.

Манайхаар зочилсон -н зочиндоо хүслийн дээдийг бэлэгдэе!