Бадамлянхуа

Google-ийн баримталдаг 10 гол зарчим

Энэ бичлэгээрээ орчин үеийн IT технологийн үрийг нийтэд хүргэдэгээрээ алдартай Google компанийн олонд хараахан танигдаагүй нэгэн царайг танилцуулъя. Амжилтыг олсон хэн хүн нууцтай байдаг. Тэгвэл Google-ийн нууц нь дэлхийд тэргүүлэх техник хангамжаас гадна энэхүү шинэ хэлбэрийн компанийг үүсгэн, үйл ажиллгааг нь удирдан залах "менежмэнт"-нд нь бий гэнэ. Учир нь мэдээллийн технологийн чиглэл ирээдүй гэгдэж хөрөнгө оруулалт ханатлаа хийгдсэн энэ салбарын компаниуд тухайн үеийн "IT bubble"-ийг сөрж чадалгүй "хагарч" байхад, өөрийн дотоод дархлаагаараа амьд үлдэж чадсан цөөнгүй ".com" компаниудын нэг билээ. Энэ нь IT салбарын компаниудын тогтсон удирдлагын хэлбэр байгаагүй үед, огт өмнө нь хэрэглэгдэж байгаагүй "шинэ менежмэнтийн арга хэлбэр"-ийг туршиж үзэж тэр нь "зөв чиглэлтэй" байжээ гэдгийг нь батлана байх аа. Google-ийн талаар тодорхой мэдээлэлгүй бол хоосон магтаал болж хувирах учир тэдний үйл ажиллагаандаа баримталдаг гэх 10-н зарчмыг тольлуулъя. Таниас ч бас өөрөө танилцаад, өөрийнхөө удирдлагын туршлага дээрээ үндэслээд шударга шүүмжээ доор бичиж үлдээхийг хүсье.

1. Бүл нэмэхийг бүгдээрээ шийдье.

Шинэ боловсон хүчин хэрэгтэй болсон үед ихэнх байгууллагуудад энэ ажлыг дангаараа "хүний нөөцийн хэлтэс" хариуцдаг бол тус компаниуд түүнтэй яг хамт ажиллах багийнхны оролцоог илүүд үздэг гэнэ. Сул тал нь гэвэл цаг их зарцуулагдаж, үр бүтээлгүй мэт санагдавч угаасаа чухал асуудал учир цаг авах нь аргагүй гэнэ.

2. Ажиллах орчинг нь бүрдүүлж өг.

Шургуу ажиллаж байгаа инжэнэр хүн төвлөрч ажилдаа ороход хэрэгцээтэй зүйлсийг нь бүрдүүлье гэж зорьсон гэнэ. Жишээ нь бялдаржуулах танхим, хувцас угаалгын өрөө, хатаагч шүршүүр, хоолны газар гээд ихэнх нийгмийн халамжын хэрэгцээг нь бодож. Бүүр усан бассейн хүртэл бий гэнэ.

3. Хамтарч ажиллаг.

Ихэнх ажлууд төсөл хэлбэрээр явагдаж, түүнийг гүйцэтгэгч нь нэг баг байх гэнэ. Энэ нь нэг ёсондоо бүхий л ажлыг баг гэсэн нэгж гүйцэтгэнэ гэсэн үг ажээ. Тэгээд нэг багийнхан аль болох ойр байж санал бодлоо солилцож өгөөжтэй үр дүн гаргахыг зорино. Магадгүй таны төсөөлж байгаачлан бүхий л харилцаа нь интернэтээр явагдах мэт боловч мэйл бичээд хариугаа хүлээн сууна гэх мэт асуудлыг бодолцон нэг дор байхыг эрхэмлэнэ гэх. Түүнээс гадна хэлэлцэж ярилцах асуудал бол бусад ойр байгаа шууд оролцоогүй хүмүүстээ садаа болохгүйн үүднээс тусгай хэлэцүүлгийн өрөөг ашиглах нь цөөнгүй гэнэ.

4. Ойр харилцаатай байж дор нь тайлагнаж байя.

Нэг багийнхан бие биеэнтэйгээ шууд ярьж болохоор ойрхон байвал төдий чинээ үр дүнтэй харилцаа бий болдог гэнэ. Хэн юу хийж байгаа нь ч бусаддаа ил болж, нийтдээ хамтдаа нэг зорилго руу тэмүүлж байгаагаа илүүтэйгээр ухамсарладаг болох ажээ. Мөн өөрийнхөө ажлын тайланг долоо хоног бүр цахим сүлжээгээр цацах учиртай аж. Ингэснээр төслийн ерөнхий явц, хэрэгжилтийг ч хянахад амар ажээ. Дашрамд дурьдахад бидний мэдэх G-mail маань эхлээд beta хэлбэрээрээ (туршилтын загвар) компани доторх сүлжээний үүргийг гүйцэтгэж байгаад, нийтийн хэрэгцээнд нийцэх нь батлагдаж нийтэд нээлттэй (яг үнэндээ бол хэн нэг нь танийг уриснаар шинэ хэрэглэгч орно гэсэн горимтой.)болсон гэнэ ээ.

5. Хоолоо өөрөө бэлд.

Ажлын явцад мэдээллийн хэрэгцээ байнга гарна. Гэхдээ энийг хүн бүр дор бүрнээ юу хэрэгтэй байгаагаа олж болохуйцаар мэдээллийн сан бүрдүүлснээр шийдэж чаджээ. Ингээд хэрэгтэй мэдээллээ зах хязгааргүй интэрнэт сүлжээ болон дотоод сүлжээнээс олж авах нь.

6. Бүтээлч залуусыгаа дэмжээд өгье.

Хүний идэвх санаачлагыг нь хөхүүлэн дэмжиж чадахгүй бол сайн удирдлага гэхэд хэцүү. Ер нь аливааг сонирхож өөрийн хувь нэмрийг харамгүй зориулъя гэсэн хэн бүхэнд яг оногдсон ажлаа хийж байх ёстой үе байсан ч нийт ажлын өдрийнхөө 5-ны нэгийг бол ийм үйлсэд зориулахыг нь зөвшөөрдөг ажээ. Мэдээж эдгээр нь компани доторх төслүүд зонхилдог ч нийтийн тусын тулд учир оролцогчид олон гэнэ. Хамгийн анх энэ санаа гарсан нь тэдний ажлуулдаг байсан санал хүсэлтийн хайрцагт ирсэн нэгэн санаа байжээ. Ер нь сайн саналыг сонсолгүй өнгөрөөхгүй талаар анхаарж ажилладаг бололтой.

7. Ганцаараа шийдсэн биш бүгдээрээ дэмжсэн замаар урагшаа.

Компанийн лидэр буюу түүнийг залан чиглүүлэгч захирал(?CEO) нь бүгдийг шийдэгч баатар байна гэсэн нь ерөнхий ойлголт буй заа. Энэ нь "modern corporate myhtology" гэдэг ойлголт байх л даа. Гэхдээ тэдний сонгож байгаа нь болохоор "бүгдээрээ хэлэлцвэл буруугүй" юм байна. Энэ нь шийдвэрийг удаашруулах ч, нэг хүнээс хараат байдлаас ангижруулж өгч байгаа юм л даа.

8. Бухимдаад яах вэ дээ.

Нийтээрээ үйл хэргийг авч явах учир бусдыгаа хүндэтгэж байх нь юунаас чухал гэнэ. Мэдээж үзэл бодлоо хэлэлгүй бүгд за гээд байвал олуулаа байхын хэрэг байхгүй л дээ. Гэхдээ нийтээрээ байхад зүй зохистой байгаасай л гэсэн үг байх даа. Энэ бол миний санаа.

9. Баттай баримттай байж шийдвэр гаргая.

Тоо баримт, мэдээллийг сайн судалж зөв үнэлэлт дүгнэлт өгөх нь төсөл буюу дараа дараачийн алхам нь амжилт олох эсэхд хамаатай болоод ирнэ.

10. Тогтмол харилцаатай байж цагаа хэмнэе.

Та энийг хараад жаахан гайхаж магадгүй. Гэхдээ оновчтой харилцааны аргыг сонгоё гэж эрэлхийлэхгүй бол хичнээн их цаг үүн дээр алддагаа та төсөөлөх ч үгүй. Тус компаний хувьд гэвэл баасан гариг бүрт тогтмол цугларч тайлан буюу мэдээллийн чанартай явагддаг гэнэ. Мэдээжийн хэрэг уух юм бэлэн байна. Ер нь тогтмол уулзаж ажлын явц болон шинэ мэдээллээ солилцоно гэдэг нь маш чухал бөгөөд иймэрхүү 100 хувь албаны бус яриа нь ажилчдын хоорондын нөхөрсөг уур амьсгалыг бүрдүүлж өгдөг байна.







Дурсамж амьлах агшин

Цаг орой болсон ч ажил дуусаагүй л байлаа. Нэг л хөдөлгөөнөө удаан цагаар
хийж зогсоход минь толгойд элдэвийн зүйл эргэлдэж эхлэв. Багын хөгтэй явдал, битүүхэн сэтгэлээ өгсөн цайлган охины дүр...

Дурсамжинд умбахад минь садаа болох зүйл байсангүй.

Цаг хугацаа улиран өнгөрөвч сэтгэл алдарч явсан чамтайгаа би уулзвал, яг арван жилийн үеийн цайлган сэтгэлээрээ чи над руу инээмсэглэнэ. Би ч бас үрчлээтсэн сурагч нүдээрээ чамайг ширтэнэ...

Бидний хамтын дурсамж цоожтой авдраасаа олон жилийн тоосоо гөвөн өндийж, дахин нэг
сэтгэлийг хөглөнө.

Нар ээсэн хаврын тэр өдөр одоогийн бид 2 биш тэр жилийн томоогүй 2 жаал л дахин уулзана.

Өдрийн тэмдэглэлийн шинэ ололтууд

Өдрийн тэмдэглэлдээ ололтоор тэмдэглэдэг хүн их өөдрөг байдаг гэнэ. Тэгвэл хэн бүхэн өөрийн өдрийн тэмдэглэлдээ тэр өдөр болсон сайн сайхан зүйлээ бичээд байвал бас л ололтоор дүүрэн харагдана.

Энэ нь өөдрөг сэтгэл хүнийг урагш нь дуудаж, сэтгэл санаагаар дэмждэгийн илрэл юм л даа.
Гэхдээ тэр өдрөө болсон зүйлээ нэг нэгэнгүй бичих хандлагатай болох гээд байдаг нь өдрийн тэмдэглэл хөтлөхөд бас анхаарах зүйл хэрэгтэйг хэлээд байгаа юм. Ингээд өөрийнхөө сонссон өдрийн тэмдэглэл хөтлөх 4-н чухал чанарыг толилуулъя.

1. Өдөрт 3 мин. Цаг зарцуулах нь зүйтэй ч, таньд олдсон нь 3 мин гэж бодоод бичихээр аяндаа яг сэтгэлд хоногшсон буюу ингэе тэгье гэж сэтгэл шулуудсан зүйлээ бичих юм.

2. Сэтгэл хөдөлсөн зүйлээ. Хүн сэтгэл хөдлөлөөрөө ер бусын зүйлийг хийх чадалтай болдог. Мөн мөрөөдөж зорьж буй зүйлээ байнга бичиж тэмдэглэх нь эерэг нөлөөтөй гэнэ. Бидэнд их бага мөрөөдөл их байдаг. Тэрнийгээ байнга өөртөө сануулж, өөрийгөө ухааруулж байх нь үр дүнтэй гэнэ. Гэхдээ дарамт бол биш шүү.

3. Баярлаж талархсан сэтгэлээ. Хүнд талархсанаа баярласнаа бичиж байна гэдэг их сайн зүйл гэнэ. Хүн баярлаж, талархаж түүнээсээ хүч, урам зориг авдаг гэнэ.

4. Өөрийгөө таньж мэдсэнээ. Нэг ёсондоо өөрийг ажиглаж бичсэн нь тэмдэглэл юм. Тиймд гарсан ахиц, чаддаг болсон зүйл хийсэн зүйлээ тэмдэглээд байснаар та өөрийгөө хэрхэн хөгжиж буйг улам илүүгээр мэдрэх болно. Өөрийгөө танин мэднэ.

Та ч бас өдрийн тэмдэглэл хөтлөөд өөрийгөө танин мэдрээсэй.

Өөрийгөө хөгжүүл хөгжөө, Бүү гуни.

Сэтгэл тань тавгүйрхэж өөрийгөө голох үе таньд ч бас байдаг байх. Надад ч бас нэлээдгүй тохиолддог. Энэ үед зүгээр эргэцүүлж биш гутарч гуних минь давамгайлчихдаг юм.

Ер нь алийн болгон гуних вэ дээ. Гунихад ч бас хугацаатай гуньж байя. Яг л шалгалтыг авах цагтаа аваад дуусагчихдаг шиг. Хүний сэтгэлийн хөдлөл бол хугацаа зүйлээр ч хэмжигдэхгүй, эдийн засагт байдаг шиг сэтгэл ханамж хэрэглээ ихсэх бүрийд нэмэгдэхгүй нь үнэн. Гэхдээ л таныг дэмжиж түшиж таниас ихийг хүсч байгаа дотныхон, өдийг болтол нөмөр нөөлгөндөө бөөцийлсөн эх орныхоо итгэлийг даахын тулд хааяа нэг үүнийг хяная. Дараа нь бас харамсахгүйн тулд.

Сайтар бодвол гутарна гунина гэдэг нь ер нь завтай хүний ажил шиг. Тиймд эргээд яаж өөрийгөө завгүй болгох вэ гэдэг рүү орно. Мэдээжийн хэрэг тэрхүү санаанаас гарч өгөхгүй байгаа асуудлаа шийдэж бас болно мөн зүгээр л тэс ондоо зүйл рүү чиглэж хүчээ үзэх гэсэн 2 сонголт байна.

Дараагийн нэг чухал зүйл бол "Тууштай хийгээд үз шантралгүй Тэгвэл чи үрийг нь амсана (継続は力なり=keizoku ha tikara nari )" гэдэг үг байдаг шиг зорьсон тэрхүү чиглэл рүүгээ төлөвлөгөөтөйгээр тэмүүлье. Маш энгийнээр бол өдөр тутмынхаа цагийн хуваарьт бага боловч тэрэндээ зарцуулахаар цаг гаргаад байя. Таны ойр дотныхон ч бас таны өөрийн цагийн хуваарилалтыг хүндэтгэж садаа бүү болог.

Бүрхэгээр, нэг зүйл сонгоод мартмаар байгаа зүйлээ, эсвэл бодит байдалыг сайжруулая гэж хэлсэн хэдий ч одоо бага зэрэг дэлгэрүүлэе.

Бодит байдалыг сайжруулахад тань бол тэрхүү орчинд тань тань шиг л оролцоотой байгаа хүнтэйгээ, хүмүүстэйгээ харьцаж, асуудлаа хамтдаа дахин нэг хараад, харилцан ярилцаад шийдье. Ганцаараа шаналах нь хамгийн тусгүй зүйл бөгөөд улам л өөр лүүгээ чиглэх нь олонтаа. Бас нэг зүйл бол бусадтай харилцаад ирэхэд яагаад ч юм сэтгэл санаа өөдрөг байх үе бас байдаг шүү дээ.

Харин тэс ондоо зүйл хийгээд үзэх бол, юун түрүүнд өмнө нь оролдож үзээгүй шив шинэ спорт ч юм уу, урлагаар хичээллээд үзье. Мөн өмнө нь хийх гээд боломж бололцоо олддоггүй байсан зүйл бол бүүр их хийе хичээллэе, өөрийнхөө ур чадварыг арвижуулья гэсэн сэтгэл тань амархан шантрахгүй чин зориг болон хувирах биз ээ.

Энэ миний чиггүй, бүрхэг зөвлөгөө байлаа. Таньд тус болдоггүй юм аа гэхэд нэгийг бодогдуулсан бол болох нь тэр. Эцэст нь хэлэхэд гунихад хэзээ ч оройтохгүй харин гуниж, гиюүүрч өнгөрөөсөн хайран цаг таньд эргэж хэзээ ч олдохгүй шүү. Энэ үг бол өөртөө ч бас сануулж байгаа үг болноо.

Манайхаар зочилсон -н зочиндоо хүслийн дээдийг бэлэгдэе!