Бадамлянхуа

Дунд ангийн хүүхэд бодлоо хэлж чадахгүй байна

Боловсрол юунаас эхэлдэг вэ гэдэг бол маш өргөн хүрээний асуудал. Гэтэл хүн болгонд боловсрол хэрэгтэй. Тэгэхгүй бол өнөөгийн төрийн өндөрлөгүүд ч, тэднийг сонгогчид ч ажлаа зөв хийнэ.

Юун түрүүнд энэ удаад танилцуулах агуулга бол хүүхэд төвтэй сургалт юм.

Энэ нь монгол хэлний хичээлийг сонирхолтойгоор явуулж болох тийм агуулгын талаар юм.
Хүүхдүүд хичээл дээр зүгээр л суугаад багшийг сонсоод эсвэл сурах бичгээ байх биш өөрсдөө энэ хичээлийн агуулгыг гаргах юм.

Жишээ нь, тэд хичээл дээрээ сурах бичгээ гаргаад нэг сэдэвийг уншиж байна. Эхлээд багш нэг хүүхдийг түрүүлж унш гэнэ. Тэгээд тэр хүүхэд дараагийн догол мөр хүртэл уншаад сууна. Гэхдээ суухаасаа өмнө, түүний дараа хэн уншихыг шийдээд сууна. Гэх мэтчилэн сэдэв дуусан дуустал багшийн оролцоогүйгээр хүүхдүүд өөрсдөө уншаад явах болно.

Гэхдээ энэ дунд ойлгоогүй зүйл гарч ирж болно. Тэгвэл багш тайлбарлах болно. Гэхдээ үргэлж л багш өөрөө бүгдийг мэдэгч байж ангийн бусад гишүүдийн оролцоог бооглох биш, тэднээс өөрсдөөс нь эргүүлж асууна.

Асуулт гарч ирсэн хойно, хүүхдүүд гар өргөж тус тусынхаа бодлыг хэлье гэх болно. Мэдээж маш хүнд асуулт бол багш л тайлбарлахаас өөр аргагүй ч, тэрний дотор нийтээрээ хэлэлцээд олж болох асуултууд бас бий.

Ийнхүү асуултын хариуг хүүхдүүд ээлж ээлжээрээ хэлээд явахад багш бол үүнийг нэгтгээд самбар дээр бичээд явна. Мөн хүүхдүүд ч бас дараа дараагийнхаа гар өргөөд бодлоо хэлэх гэж байгаа хүүхдүүдийг өөрөө сонгоод явна.

Багшийг нийт гаргасан санаануудыг нэгтгэж байхад нь ч бас дундуур нь асуулт асууж болно.

Бусдыг сонсож чаддаг хүн өөрийнхөө дотор тэр хугацаанд тунгааж түүнд үнэлэлт дүгнэлт өгч чадна гэдгийг л харуулах гэж багш их зорьсон бололтой. Мөн хичнээн сайн сэтгэсэн ч түүнийгээ зөвөөр нийтэд хүргэж сурах нь энэ хичээлийн зорилго юм.



Энэхүү бичлэгийг бичих болсон шалтгаан нь Канэзава Их Сургуулийн Боловсролын тэхимийн дэргэдэх бага сургуулийн "сурвалжлага" гэдэг нэртэй хичээл юм.
Дэлгэрэнгүйгhttp://www.nhk.or.jp/wakuwaku/jugyo/050522.html

Монголын суут эрдэмтэн Бямбын Рэнчин гуaйн оюутан ахуйн дурсамж

Монголын суут эрдэмтэн Бямбийн Рэнчин гуaйн нийтлэлийг толилуулахад таатай байна. Сүүдэр зургын дүрс дэлгэц дээр тусч байгаагаас дутуугүй тодхоноор аль эрт өнгөрсөн цагийн юм сэтгэлд ургуулдаг, хүний сэтгэлийн дуртадгал гэж сонин юм даа. Hийслэл Улаанбаатарын олон бага, дунд, дээд сургуулийн сурагч оюутнуудыг өглөө хичээлдээ суух гэж явахыг үзэхэд гуч гаруй жилийн өмнө Лeнинградийн дорно дахины хэл бичиг судлах сургуульд суралцаж явсан мини санаанд ордог. Манай тэр сургуульд Зөвлөлтийн нэрт эрдэмтэн багшилдагсан. Тэр багш нарын дундаас Бартолид гэдэг эрдэмтэн багш тун ч чанга, тун ч шаардлага хатуу багш байдагсан. Хичээлд нь 2 монгол мөн узбэк, азэрбаджан, киркиз, таджик, туркмэнистан бүгд 40-өөд оюyтан монгол турк хэл судлалын эрдэм шинжилгээний сeминар гэдэг ангийнхан хятад, япон, пэрс хэлний ангийнхантай нийлж суудагсан. Анхны жил билээ. Багш хичээл зааж, маш намуухан дуугаар яридаг. Сүүлдэcхийж танхимд орвол, арын суудалд суухад хүрдэг байлаа. Тэгээд "Багшаа сайн сонсогдохгүй байна" гэхэд: - Сонсоё гэвэл та нар дуулах байлгүй дээ. Би настай хүн, үүнээс өндөр дуугаар хэлж чадахгүй гэдэгсэн. Тэгээд энэ сэдвээр холбогдолтой зуйлс уншъя гэвэл, орос, англи, франц, гeрманаар тийм тийм тулгар бичгүүд бий гэдэг байлаа. Түүнийг нь сонсоод л гол нь багшийн хэлснийг гүйцэд тэмдэглэж авах гээд л өөр өөрсдийн хэлээрээ таталдаг байж билээ. Тэгтэл 1 мэдсэн улсын шалгалт болов. Залуу хүн 1 юм сонсвол тогтоох нь амархан, чихээр сонссон зүйлээ тэмдэглэж авсантайгаа нийлүүлж уншаад л орлоо. Хэлснийг нь хэлээд эхэлтэл багш баахан дургүйлхэж: - Та нар миний хэлснийг л давтаад хадны цуурай шиг. Би ингэж шалгалт авахгүй ээ. Миний хэлсэн номнуудаас үзээд, заасантай минь харьцуулан, өөрийнхөө бодсон ухамсарласнаа хэлнэ үү гэсэн юм. Бид ч сандаран, сургуулийнхаа номын санд хэдэн орой шөнө дөл хүртэл сууж билээ. Монгол оюутнууд англи, гeрман хэл үздэг байлаа. Бусад зарим нь франц хэл үздэг тул, зарим нь герман, зарим нь франц тулгар бичгүүдээс уншин, бие биендээ ярьж санал бодлоо ярилцан хэлэлцэж энэ шалгалтыг өгч байсан. Тэгэхэд оюyтан хүн дунд сургуулийн сурагчтай адил багшийн хэлснийг тогтоогоод л явдаг бус тулгар бичгүүдийг үзэн өөрөө юм бодож шинжилж сурдаг ёстой юм байна гэдгийг шаардлага ихтэй багшийн ачаар анхны жилээс ухаарч авсансан. Сайн сураагүй хэлээр тулгар бичгийг хэдүүлээ элбэж, толь бичиг барьцгаан, нэгнийхээ мэдэхгүйг нөгөөх нь тусалж оролдохдоо эрдэм шинжилгээний ажил хэтдээ хийх зорилготой хүнд гадаад хэл зайлшгүй хэрэгтэйг ухааран бас биe биeдээ туслалцан хамтран ажиллах нь үр дүнтэй юм гэдгийг эхний жилээс ойлгосон билээ. Багш маань хааяa ажил ихтэй гээд хичээл 6 цохихын үест байрнаасаа гарч 7.00 шахахын алдад сая сургуульдаа ирдэг байв. Бусад хичээлийн адил 9 цагаас болговол яaна гэж багшаас гуйхад "Цагаа зөв ашиглах нь нас уртасгах арга юм аа. Би нас дээр гарсан хүн амьд байгаа дээрээ хийх юм их." гээд болдоггүй. Бид баахан хаширч, өглөө ийм эрт гүйлгэх гэж дээ гэж боддогсон. 1 өдөр нөгөө монгол оюyтан бид 2 баахан оройтож багшийг ном дэвтэр бариад ангидаа орох гэж байх үеэр хүрч ирээд хаалгийг нь нээж багшийг оруулаад хойноос нь орох гэтэл, хаалгаа хаан оруулсангүй. Хойноос татаад ортол "Ангид хамгийн сүүлд багш нь ордог журамтай. Та багш бол энэ ном бариад хичээл заа!" гээд хаалга хаан 2- р цагийн завсарлагааны сүүлээр сая ангидаа орж билээ. Яaсан ч дэндүү чанга багш вэ? гэж бодож суутал, Багш: - За би хичээлээ үргэлжлүүлэхийн өмнө хэдэн үг хэлье. Би хаант засгийн үед энэ хотыг Пэтэрбүрг гэж байх үеэст сургууль хийж байсан хүн. Тэр үеийн бидэнд та нарын адил бэлэн юм байсангүй. Гэр ядуу, оюyтан өвөл цаг, хагас, бүтэн сайнаар олон давхар байшингийн оройн цас буулгаж, хэдэн мөнгө олж, бас олдвол баячуудын дунд сургуулийн хүүхдэд хичээл зааж, ганц нэг төгрөг олж сургуульдаа явдаг байсан. Та нар улсаас цалин авч, орон сууц, юy идэх, юy өмсөх билээ гэж зовохгүй ганц сайн сурахыг хөөцөлдөх бүрэн бололцоотой байхад сурахыг шамдахгүй залхуурч яаж болох вэ гэж баахан үглэв. Бодоод байхад багшийн үг нээрэн зөв байж билээ. Тэгээд хатуу шаардлагатай, ачит сайн багшийн биднээс шахаж шаарддаг, цагаа нарийн ашиглан, үзэх хийх юмаа цаг хугацаанд нь амжуулж үргэлж мэдлэгээ зузаан болгохыг шаардан сургасан нь надад тус болж тэр шаардлагатай чанга багш нарынхаа ачийг үргэлж санаж явдаг. Тэдний ийм хатуу шаардалагатайн хүчээр би юм сурахын замд орсноо хэзээ ч мартдаггүй бодож явдаг. Тэгээд манай залуучууд оюутнуудаа юм сургах гэсэн хатуу шаардлагат багш нарынхаа сургаж шаардахад энэ л багш дэндүү хатуудаж байна гэж бүү залхуураасай. Залуус та нарыг эх орноо гэсэн чин сэтгэлтэй, агуу мэдлэгтэй, тэгш эрдэмтэй боловсон хүчин болох ёстой гэж чин зориг барьж хичээгээсэй гэж өвгөн буурал болсон миний биe оюутан байх үеэ санаж, зөвлөлтийн ачит багш нараа дурсан энэ хэдэн мөрийг эвлуулэн бичлээ. Эртний "Монголын нууц товчоо"- нд манай өвөг дээдсийн эрхэм мэргэн нэгэн үг бий: Монголун жа Андагар буй жа гэсэн энэ үг одоогийн аялгуугаар "Монголын за андагаар буй заа" гэсэн уг. Андагаар гэж тангараг гэсэн уг. "За" гэж хэлбэл тангарагаа гэсэнтэй адил, заавал тэр зорьсон амласнаа биeлүүлнэ гэсэн маш учиртай үг шүү. Хийнэ гэж амласан юмаа тэр амласан хугацаанд нь биeлүүлнэ гэдэг үг бол хувийн хариуцлага, ухамсарын өндөр тэмдэг, хийнэ гэсэн ажлаа цаг хугацаанд нь биeлүүлэхийн үндэс шүү. Анд нөхөддөө, албан газар, сургуулийн олон залуус хичээн бодоцгоож яваасай. Энэ бол соёл боловсролтой хүний эрхэм зорилго, манай шударга ардын ёс шүү гэж засгийн үеэс эрдэм ном сурч, эх орныхоо цэцэглэн мандахад хувь нэмрээ оруулах олон залуучуудад сэтгэлд ургасан дуртатгал, бодож санадагаа бичлээ.

Эх сурвалж: "Залуучуудийн унэн" сонин. 1958.12.26, дугаар 143

Жич Гадаадад сурна гэдэг ховор завшаан хэн хүнд олдохгүй. Олон аавын хүүхэд энэ завшааныг зүүдэлж хонож байхад энэ нь одоо миний гарт байна. Хэн хүнээс илүүтэйгээр хичээж зориглохыг их хүн Рэнчин гуайн амнаас сонссон хойно хойш сууж үл болмуй.

Мөн энэхүү бичлэгийг олж өгсөн Эрдэнэхорлоо эгчид баярлалаа. http://erdenees.blogspot.com/

Би бүгдийг хүндэлж, нэгэнд нь л дурлана

"...Одоо надад хэцүү байна. Би түр хугацаанд ганцаараа баймаар байна. Эхлээд жаал тайвшраад орхиё. Удахгүй зүгээр болох болохоор санаа зовоод хэрэггүй шүү..."

Энэ бол хайрын галд сорви авсан хүний үг. Гэхдээ бас их ухаантай үг байна аа. Одоогийн залуус бол эхлээд сайн хараал урсгаж байгаад, уухаар явдаг гэсэн төсөөлөл бий болохоор л доо. Энэ залуу арай л тайван байж чадаж байна. Мэдээжийн хэрэг биеэ барьж чадаж байна. Эсрэгээрээ стрэссээ бүрэн гаргалгүй хурааж байна гэж бас зэмлэж ч болох юм. Сүүлд тэр нь бүүр том болоод дэлбэрэх вий гэсэн сэргийлэл.

Энэ тоглолтонд бас түүнээс гадна тоглогчид бий. Угаасаа хүний нийгэм хойно. Харин бүгдээрээ тайван, хүлээцтэй байхгүй бол харамсалтай төгсгөлийн гэрч ч болж мэднэ.

Ер нь сайтар бодож үзвэл, аливаад нухацтай ханддаг хүний баримталдаг зарчим л биднийг сэтгэлийн хөдлөлдөө автаж бодлогогүй алхам хийхээс сэргийлнэ байх. Хожим амсаж болох шаналал ч ингэснээр багасах буй заа.

1. Бусдыг бас өөрийгөө хүндлэх.

Дэлхий ертөнц дээр хүн гэдэг эрдэнэт биеийг олж төрсөн хэн бүхэн хүндлүүлэх гэж төрдөг. Мэдээж хүн бүхэн хүндлүүлэх ёстой юм чинь бид бүгд бусдыгаа хүндэтгэж байх хэрэгтэй.

2. Бусдад өөрийг чинь хохироох боломж олгохгүй байх.

Олны дунд эвсэг байх нь чухал. Хэрэв та хэн нэгнийг санаатай ч бай, санаандгүй гомдоовол тэр хүнийг та өөрөө хохироолоо гэсэн үгтэй ижил болчихно. Тиймд нэг ёсондоо нийттэйгээ нийцтэй байх ёстой болов уу. Гэлээ гээд нийтийн дутагдалыг дуугүй хүлээн зөвшөөр гэсэн үг биш л дээ. Ялзарсан орчинд ороо л бол түүнийг нь нийтэд илчлэх нь хүн бүрийн үүрэг учир.

Бас нэг зүйл бол өөрийгөө хамгаалж байна гээд түрүүлж дайрч болохгүй. Америкийн хийдэг дайн шиг.

3. Гаргасан алдаандаа эзэн болж бусад руу түлхэхгүй байх.

Хэнд ч нэг удаа алдаа гаргах эрх бий. Гэлээ гээд алдаад бай гэсэн үг биш л дээ. Нэг гэдэг үгэндээ л байгаа юм. Түүн дээрээ суралцаад дахин бүү алдаа гаргаасай гэсэн үг. Алдаа гэхээр өөрөө л хохирч байгаа юм шиг боловч ихэнх тохиолдолд түүнтэй холбоотой хүмүүс цөм хохирогчид болж хоцрох нь бий.

4. Бүх хүнийг уучил.

Хэн нэг хүн алдаа гаргасан бол тэр хүн дахиж тэгнэ гэсэн үг биш. Хэнд ч гэсэн боломж олгохгүй бол болохгүй. Бидний хэнд маань ч тийм уужим сэтгэл бий. Зүгээр л эхнээсээ хууртагдана гэж бодоод л харьцах хэрэгтэй. Яг л Виктор Гюгогийн "Шоовдор хүмүүс"-ийн Мириэл Жан Вальжан-д ханддаг шиг. Мэдээжийн хэрэг хууль зүйн тогтсон нийгэмд бол хууль гэж байгаад түүгээр шийдэх боловч, таны сэтгэлийн шархыг хууль шийдэж чадахгүй шүү дээ.

...Хүн бүр дэлхийд аз жаргалыг зөгнөж мэндлээд, бусдын хараанд зовлонг амсаад өнгөрөх...
...Дурлалын галыг хүсч байвал шаналалыг бас тэвчинэ гэсэнтэй агаар нэгэн...



"Гэйша" гэж "Майко" мөн үү?

Хэл зүйн үүднээс болон үндэс язгуур нь ондоо ч утга нь яагаад ч юм ижилхэн үгнүүд олонтоо тохиолддоггүй гэж үү. Тэр тусмаа гадаад хэл сурч буй хэн нэгэнд энэ асуудал нэлээн тулгардаг болов уу. Учир нь толь бичиг эргүүлээд үзэхэд утга нь аль аль нь нэг үг зааж буй мэт. Гэтэл хэрэглээ нь өөр болохыг бас олж хардаг. Тэдний нэг нь энэ японы үндэсний урлагыг эзэмшиж, үзэгчдийг баясгадаг гэйша болон майко юм.

Яааран толь бичгээ авч шалгатал нарийн заагийг бичсэн зүйл алга. Аль аль нь л эзэмшсэн бүжиг, хөгжмийн зэмсэгээрээ үзэгчид эсвэл зочдоо баясгадаг эмэгтэйг хэлэх аж. Бүжиг гэдэг нь мэдээжийн хэрэг уламжлагдаж ирсэн үндэсний урлагийг хэлж байна. Бүжиглэхдээ дэвүүр зэргийг хэрэглэх үе бий. Харин хөгжмийн зэмсэг нь гэвэл 3-н чавхдаст хөгжмийн зэмсэг(шамисэн).

Дээрх бол маш бүдүүлэг тайлбар байсан ч, маш энгийнээр тайлбарлахыг хүслээ. За хамгийн гол зүйл болох дээрх 2 үгний ялгааг бичье. Интернэтээр япон хэл дээр хайвал хэн хүн олж харж болох энгийн тайлбарыг бүүр энгийнээр хэлбэл майко нь боловсорч, урлагаа бүрэн эзэмшиж гүйцээд гэйша(Японы баруун бүсээр бол гэйко гэнэ) болно гэнэ. Хувцасаараа ч бас энгийн нүдээр ялгагдахаар, ерөнхийдөө майко нь өнгийн чимэглэл зүүж, хайр хүрэм охин хувцасладаг гэнэ. Харин гэйша нь бие гүйцсэн эмэгтэйн намбалаг, төлөв хувцаслана гэнэ.

Харин яг эхнээсээ гэйша болохоор зорьж тэр мөчийг хүртэл нийтийн өмнө гарахыг завдаагүй бол хангёокү гэх аж. Тусгай удирдлагын дор сурч боловсрох аж. (Хадуураад явахад энэ талаар нарийвчлан судалбал өнөөгийн японы урлагийн ертөнц(гэйноокай)-ийн бүтэц, хэлбэр үүнээс гаралтай болохыг анзаарна байх. Түүх судласнаар өнөөгийн бүтцийг илүү сайн ойлгох нь.)

Жич: Эцэст нь, үүнийг бичих болсон гол шалтгааныг бичье. Холливүүдийн хийсэн "The memoirs of Geisha"(Японд бол "Саюүри" гэдэг нэрээр гарсан.) гэдэг кино юм. Уг кинонд Азийн одууд тоглож олон хүний үзэх сэтгэлийг төрүүлэвч, гол дүрээс гадна олон Япон биш жүжигчид тоглосон учир япон үзэгчдийн хувьд жинхэнэ японыг таниулж, үзүүлж чадаагүй гэсэн гомдол ч бас бий.

Тэр ч аргагүй байх түүхийг сөхөн үзвэл кинонд гардаг жүжигчдийн өмсгөл нь нийцээгүй гэдэг. Бид японы үндэсний хувцас гэхээр кимоно л гэж ойлгодог боловч үнэндээ бол нийгмийн зэрэглэл, ажил мэргэжилээсээ олон янз байх аж. (Дашрамд хэлэхэд, өнөө үед бас нэг япончуудын харамсдаг нь ихэнх гадаад хүмүүс кимоног, юкататай андуурдаг явдал гэсэн. Учир нь юката нь зуны аагим халуунд өмсөх зориулалттай нимгэн энгийн өмсгөл аж. Тэгээд ч гадаадуудад кимоно биш харьцангуй хямд үнэтэй юкатаг биз.)

Бас нэг зүйл бол энэхүү киноны гэйша хэмээх япон ухагдахууныг европийн сэтгэхүйгээр тайлбарласан явдал гэнэ. Тэр ч аргагүй л дээ, учир нь энэхүү киноны эх зохиолыг бичсэн нь америк зохиолч юм. Харин энэ номны япон хэл дээрх орчуулга нь нэлээн үнэлгээ өндөр яваа бололтой. Учир нь аргагүй л япон хүн бичсэн болохоор Киотогийн өвөрмөц аялга бүхий харилцан яриа, дүрслэл нь сайн болсон гэх.



Манайхаар зочилсон -н зочиндоо хүслийн дээдийг бэлэгдэе!